Хүүхдийн өсөлт зөв явж байгаа эсэхийг зөвхөн нүдээр биш, өндөр, жин, толгойн тойргийн хэмжилтээр л үнэн зөв мэдэж болдог. Тогтмол хяналт нь олон эмгэгийг эрт илрүүлэх боломж олгоно.
Монгол хүүхдийн онцлог
Үндэсний судалгаагаар манай улсын бага насны хүүхдийн ойролцоогоор 90% нь Д амин дэмийн дутагдалтай, 26.6% нь цус багадалттай байдаг. Нар багатай урт өвөл нь Д амин дэмийн дутагдлыг улам гүнзгийрүүлдэг тул эмчийн зөвлөснөөр нөхөх нь чухал.
Өсөлтийг дэмжих зөвлөмж
- Уураг, төмөр, кальци, жимс ногоо тэнцвэртэй агуулсан хооллолт.
- Эмчийн зөвлөсөн тунгаар Д амин дэм, шаардлагатай бол төмрийн нөхөн хангалт.
- Насанд тохирсон нойр, өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөн.
- Өндөр, жинг тогтмол хэмжиж, өсөлтийн муруйг хянах.
ЛУЛУ-д хэрхэн тусалдаг вэ?
Inbody 380 аппарат болон нотолгоонд суурилсан үнэлгээгээр хүүхдийн өсөлт хөгжил, бие бялдар, бэлгийн бойжилтыг үнэлж, Д амин дэм, цус багадалтын урьдчилан сэргийлэх багц үзлэгээр хянадаг.